Монгол улсын багийн элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилжээ

Монголын үндэсний олимпийн хорооны шинэхэн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн МҮОХ-ны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагууд цаашид хийж хэрэгжүүлэх гэж буй ажил, гаргасан төлөвлөгөөнийхөө талаар ийн танилцууллаа. “Одоогоор Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон бол Монгол улсын багийн элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилсон. Түүнийг 2015 онд  МҮОХ-ноос "Токио 2020" олимпийн их наадмын Монголын багийн элчээр томилж, "Олимпийн Алтан-Очир" одонгоор шагнаж байсан билээ.

Мөн олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус холбооноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа гэлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр “Авирагч сэтгүүлч 2017”  спортын авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болсон тухай Уулчдын үндэсний холбооны спорт авиралтын хорооны дарга Г.Жангар дуулгаж байсан юм.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх