Монголын ард түмэн сонголтоо зөв хийх нь чухал

Монголын ард түмэн сонголтоо зөв хийх нь чухал Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн алба бол хэн дуртай хүний хийгээд байдаг ажил биш. Уул нь хаант засаглалтай улс оронд бол энэ албан тушаал хамгийн хүнд хүчир, эрхэм нандин албан тушаал байдаг. Харин манай улсад Ерөнхийлөгчийн алба нь хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлдэг алба байдаг. Гэхдээ Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш, парламентын засаглалтай улс. Тийм болохоор төрийн эрхийг УИХ барьдаг. Үүнийгээ ч Үндсэн хуулиндаа тунхагласан байдаг. Гэхдээ төрийн нэгдүгээр хүний албан тушаал нь бас л өрсөлдөөнтэй чухал алба. Тийм болохоор Монголын ард түмэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүн нь сонгогдоосой гэж хүсэх нь мэдээж. Энэ удаагийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам эвслүүд өөр өөрсдийн хүнээ нэр дэвшүүлээд аль хэдийнээ амжжээ. Тэдгээрээс энд тоймлон хүргэе. Эрх барьж буй МАН-с нэр дэвшиж буй одоогийн УИХ-ын дарга М.Энхболд-ийн тухайд хэлэхэд энэ хүн хар багаасаа улс төрийн тогоонд чанагдаж явсан хүн байдаг. Тэрээр хамгийн анх намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн хүн юм билээ. Тэгж явсаар намын удирдах албан тушаалд очиж, яваандаа хотын дарга,УИХ-ын гишүүн,Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан. Өдгөө Монгол улсын УИХ-ын даргын албыг хашиж байгаа. М.Энхболдын хувьд хэдийгээр албан тушаалд дуртай хүн мэт боловч улс төрийн амьдралыг нэлээдгүй сайн мэддэг хүн. Зарим хүмүүс энэ хүнийг нэг их сайн хүн гэж үздэггүйг бид бүхэн мэднэ. Газрын наймаачин байсан хүн гэх нь их байдаг. Намынхан нь болохоор итгэл даах ухаантай хүн гэж магтацгаадаг юм билээ. Ямартай ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлж байна. Улс төр судлаачийн өгүүлж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг ялах магадлал хамгийн өндөртэй хүн гэж дүгнэсэн байна лээ. Гэхдээ хэн мэдлээ. Харж л байя. Дараачийн өрсөлдөгч нь олноо Женко гэгддэг Х.Баттулга байна. Энэ хүний тухайд хэлэх ганц хоёр үг байна. Эхлээд түүний намтраас нь өгүүлье. Тэрээр жирийн ажилчин ангийн төлөөлөгч хүний хүүхэд. Багадаа спортын мөр хөөж, тив дэлхийд амжилт гаргаж явсныг Монголын ард түмэн мэднэ. Зах зээлийн ороо бусгаа үед тэрээр Сингапур явж дүрс бичлэгийн наймаа хийн бизнесийн анхны гараагаа эхлүүлж байсан хүн. Үүнийхээ дараа Женко олноо 17 чингэлэг спиртын гэх хэрэгт холбогдож тэндээсээ арай чүү гэж мултарсан байдаг. Тэгж явсаар улс төрд хүч үзэж, нэг мэдэхэд овоо гайгүй компанийн эзэн болчихсон удалгүй УИХ-ын гишүүн болж авсан зайтай эр. Тэр үеэсээ л тэрээр нам дотроо элдэв янзын фракц байгуулж,дотроо намын дарга болох нууцхан хүсэл тээж явсан нь ойлгомжтой. Гэхдээ Женкогийн хувьд улс төрч гэхээсээ бизнесмен байхаар хүн харагддаг. Өөрөө болохоор “би заавал дарга болмоор байна “гэж зүтгэх дуртай хүний нэг дээ. Гэхдээ тэр хуучнаар Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн, нэг их гайхуулаад байхаар боловсролтой хүн биш. Бас болоогүй ээ хааяаа элдэв хангай юм бичиж, ном хүртэл гаргасан байсан. Ямар сайндаа МАН-ынхан түүнийг чиний бичсэн юм сонинд гарчихсан байна лээ гэхэд мань хүн зүгээр аан заа гэдэг гэсэн. Нөгөөдүүл нь болохоор тэр өөрөө бичээгүй хүнээр бичүүлсэн гэж боддог нь ойлгомжтой. За даа яг хэлж мэдэхгүй юм даа. Зарим хүмүүс түүний зургийг Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сонгуулийн шоуны үеэр харахаараа “энэнээс дээр юм олдоогүй л юм байхдаа” гэж бодох байх шүү. Х.Баттулга нэг сайн давхихгүй гэж олон хүн ярьж байна лээ. Сүүлчийн нэр дэвшигчийн тухайд цөөн хэдэн үг хэлье. Энэ хүний талаар бараг ярилтгүй дээ. Зарим нь түүнийг Монголын авилгын загалмайлсан эцэг ч гэж цоллодог. Энэ хүн хэн бэ гэвэл Н.Энхбаяр. Энэ хүн их сонин хүн. Уул нь хойно Горькийн сургууль төгсч ирээд дараа нь зах зээлийн үед шууд улаан гэрлээр дарга болсон хүн байдаг. Эхлээд Н.Энхбаяр Цог сэтгүүлийн эрхлэгч хэсэг хийж байгаад ,дараа нь гэв гэнэт Соёлын сайд болсон. Түүийхээ дараа шууд УИХ-ын гишүүн,Ерөнхий сайд,улмаар УИХ-ын дарга,дараа нь бүр Монгол улсын Ерөнхийлөгч болсон жаатай эр. Зарим хүмүүс гайхаж байсан шүү. Н.Энхбаяр гуай одоо юу болох болоо гэж.Арай Далай ламтай суудлыг нь булаацалдах юм биш байгаа гэж.Сүүлдээ энэ хүн хоёр нам дундуураа салахад МАХН гэдэг гоё нэртэй намын дарга болсон. Одоо тэр хүчгүй намынхаа даргын албыг хашдаг гэсэн. Нэг удаа тэр эгээтэй л нөгөө газар очих дөхсөн шүү. Азаар ном уншуулсныхаа хүчинд эсэн мэнд салсан. Н.Энхбаяр гуай хийх юмаа хийчихсэн юм бол заавал дахин дахин чаргууцалдаад баймааргүй байвал өөрт нь уул нь дээрдээ. Өнгөрсөн сонгуулиар тэдний намынхан бут ниргүүлсэн. Хэрвээ үнэхээр л ард түмний дунд тийм л нэр хүнд тэй юм бол МАХН-ынхан гараад ирчихгүй яасан юм бэ? Тэдний ялагдлыг хүмүүс Н.Энхбаяртай нь холбон ярьж байсан. Ямар ч байсан өнөөгийн Монголын нийгэмд тэр хүн огт нэр хүндгүй хүн. Тэгсэн мөртлөө одоо дахиад хоёрдох удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд явж байдаг. Энэ хүний тухайд гэвэл сонгуульд ялах магадлал тун бага байгаа. Яг одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа эдгээр хүмүүсийн зурхайг хэлэхэд иймэрхүү л байна даа. Гэхдээ хэн мэдлээ. Аль нь ч гараад ирж магадгүй. Бурхан л мэдэх байх.

Сэтгүүлч: Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх