БҮРЭН ЗУРАГЛАЛ: “Төр ба хувийн хэвшил”

“Бүрэн зураглал” хөтөлбөрийн зочин редактор УИХ-ын дарга М.Энхболд “Төр ба хувийн хэвшил” сэдвээр зочидтой ярилцаж байна. Энэхүү сэдвийн хүрээнд тэрээр Голомт Файнэншил Групп ХХК-н ТУЗ-ын дарга Д.Баясгалан, “Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Макс” группын захирал Д.Ганбаатар нарыг урин ярилцлаа.

Голомт Файнэншил Групп ХХК-н ТУЗ-ын дарга Д.Баясгалан: “Монголын төр засаг сүүлийн жилүүдэд хязгаарлалтаа хэтэрхий их юм уу эсвэл сул тавиад байдаг. Байх ёстой хэмжээнд нь барьдаггүй. Алтан дээр 68 хувийн татвар тавьсаэн шийдвэр алтны компаниудад хүнд туссан. Шийдвэр яаж гараад байгаа нь сонин”

“Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан: “Бид цаашдаа яаж явах ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй санагддаг. Миний зүгээс шийдвэр гаргалтууд ойлгомжтой тогтвортой байх хэрэгтэй

“MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал: “ОУВС-ын хөтөлбөрт орох амаргүй шийдвэрийг гаргасанд танд болон УИХ-д баяр хүргэх ёстой. ОУВС-ын хөтөлбөрт орох бол бизнесийн салбарынханд баяртай мэдээ болсон. Бидэнд хүсэх зүйл бага байдаг. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгож өгөөч ээ л гэж хүсэх байдаг”  

 “Макс” группын захирал Д.Ганбаатар: “Өнөөдөр асуудлаа ярьж байгаа нь сайшаалтай хэрэг. Хөрөнгө оруулагчдын нэг үе бид та нэр хэрэггүй цаашаа гэдэг байлаа. Гэхдээ бидэнд хөрөнгө оруулагчид зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад тааламжтай ойлгомжтой, тууштай дүрэм, журам хэрэгтэй. 

Эх сурвалж: eagle.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх