"37-р точка" киноны төгсгөлийн ангийн тасалбар онлайнаар худалдаалагдана

 

"Фантастик продакшн"-ий уран бүтээлчдийн 10 жилийнхээ ойд зориулан гаргасан "37-р точка" олон ангит уран сайхны кино үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа.

Тус киноны хоёр дахь бүлэг өнгөрсөн бямба гарагт үзэгчдэд хүрч, учир битүүлэг төгссөнд үзэгчид ихэд гайхаад хоцров.

Гэтэл дээрх уран бүтээлчид үүнд хариулт хэлэхдээ “Төгсгөлийн анги тун удахгүй гарна. Үүгээр бүх зангилаа тайлагдана” гэлээ.

Энэхүү ангийг үзэхийг хүссэн үзэгчид тасалбараа зөвхөн онлайнаар худалдан авч, "Skyego" аппликейшн болон IPTV-ээр хүлээн авах боломжтой гэнэ.

эх сурвалж: mnb.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх