Ээждээ бичсэн захидал: Ээжээ надаа мөнгө өгөөч

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Улаанбаатар хотын оролцогч Г.Нанжидсүрэнгийн  ээж Б.Эрдэнэчимэгтээ бичсэн захидал

ЭЭЖЭЭ НАДАА МӨНГӨ ӨГӨӨЧ

Сайн байна уу Ээжээ хүүнэ тусдаа гараад бараг хагас жилийг үдэж. Хэдий богинохон хугацаа юм шиг санагдаж байгаа ч санах үгүйлэх бодлууд минь олон жил хол байсан юм шиг л санах юмаа таныгаа. Орой болгон утасаар ярих хэдий ч өглөө сэрэх болгондоо ахин ахин л бодогдох юм. Санаж байна уу ээжээ бараг 10 жилийн өмнө байхдаа хичээлдээ явах гэж байхдаа юм авж идэх гэсэн юмаа гээд таниас мөнгө асууж байсныг тэр үед л анх удаа таниас амттан авж идэх мөнгө асууж байсан минь тэрэлдээ та надад орны толгойноос надад байгаа нь л энэ миний хүү гээд 5 ширхэг 20 төгрөг өгөж байсандаа. Тэгээд би таны баруун хацар дээр үнсээд “Хайртай” шүү гэж хэлээд гүйгээд гарж билээ тэр үг, үнсэлт ч гэсэн энгийн үед анх удаагаал таньдаа хайртай гэж хэлээд таны хацар дээр үнсэж билээ. Ийм зүйл өмнө хүүнэ хийж байгаагүй болхоор магадгүй та минь нулимс унагасан байхдаа. Гэхдээ хүүнэ тэр долоо хоногдоо таны өгсөн 100 төгрөгийг үрж чадаагүй. Таньд байсан бүх мөнгө гэж бодхоорол надад хайран байсан байх. Магадгүй та яагаад гэнэт ийм зүйл хийсэн юм бол гэж бодож байж магад өчигдөр өдөр нь би найзындаа тоглож байхад манай найз ээжээсээ амттан авж идэх гэсэн юмаа гэж хэлээд 500 төгрөг авааж өгөснийхөнө дараа хайртай шүү гэж хэлээд хацар дээр нь үнссэн юмаа. Тэр үед би яагаад бас ээждээ хааяа ч гэсэн хайртай гэж хэлээд хацар дээр нь үнсэж болохгүй билээ гэж бодсон. Тэгээд үнсэх шалтгаан олсон нь хөөрхий минь мөнгө асуух  байсан юм шиг байгаа юм. 

 Ээжээ надаа чихэр авах мөнгө өгөөч хэдэн ч төгрөг өгсөн хамаагүй ээ мөнгө нь чухал бишээ зүгээрэл таныгаа ахиад нэг үнсэх гэсэн юмаа хүүнэ.  Хайртай шүү таньдаа  таны онигор хүүгээс . . .

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх