Ажил хэрэгч эрчүүдийн гоёл

Ажил хэрэгч хувцаслалт эрчүүдийг өөртөө улам итгэлтэй болгодог байна. Сайхан хувцасласан залуу хэний ч өмнө нүүр бардам зогсож, ажил үүргээ амжилттай гүйцэтгэнэ шүү дээ. Эрчүүдэд зориулан ажил хэрэгч хувцаслалтын талаарх зөвлөгөөг хүргэж байна.  

Костюм: Улирал бүрийн 2-3 ээлжийн костюмтай бай. Чанартай ноосон костюмыг нэг өдрөөс илүү өмсөх хэрэггүй. Урдаас нь харахад гутал дээгүүр давсан, бага зэрэг нугалаа үүсгэсэн байх ба араас нь харахад үзүүр нь гутланд хүрч, явахад оймс харагдахгүй байх ёстой. Бараан өнгийн костюм бага зэрэг эсвэл нарийн босоо судалтай илүү туранхай харагдуулна. Цайвар өнгөтэй, тод дөрвөлжин хээтэй костюм илүү махлаг харагдуулдаг.

Оймсны өнгө: Оймсны өнгө зангианы өнгөтэй тохирох ёстой гэдэг байсан бол одоо үед гутал, өмдний өнгөтэй өнгө дагуу байх ёстой гэж үздэг болсон. Оймс нь суух үед хөлний шилбэ харагдахгүйгээр хангалттай урт хэмжээтэй, өмдний өнгөнөөс нэг өнгө цайвар, эсвэл бараан байх ёстой.

Гутал: Ямар нэгэн онцгой гоёл чимэглэлтэй гутал спорт загварын хувцсанд илүү зохино. Костюм хичнээн гоёлын байх тусам гутлын ул төчнөөн нимгэн байх ёстой. Ер нь үдээстэй гутал илүү тохиромжтой.

Зангиа: Зангидсан үедээ өмдний тэлээнээс бага зэрэг дор байх ёстой.

Тэлээ: Гутлын өнгөтэй зохицох ёстой бөгөөд болж өгвөл гялтганасан өнгөтэйг бүү сонгоорой.

Цамц: Цамцны бараг бүх хэсэг харагдахгүй учир хамгийн гол хэсэг нь зах, манжетка байдаг. Зөв сонгож авсан цамцны манжетка нь пиджакны ханцуйн дороос дөнгөж цухуйсан байдалтай байх ба цамцны захны дээгүүр хүзүү нэг хуруу орчим цухуйсан байна. Тод өнгийн олон төрлийн хээтэй цамц ямар нэг зангиатай өнгө хорших нь ховор байдаг. Ийм цамцанд зангиа зүүхгүй байсан нь дээр. Зангиа ямагт цамцнаас бараан байх ёстой. Зангианы хээ том биш байвал зүгээр. Зангианы зангидалт нь таны биеийн хэмжээнд тохирсон байх ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх