Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх үерт автсан газрыг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 22-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж.байна.Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 626 га талбай үерт автсан бөгөөд үерийн улмаас үүссэн лаг шавар, нурсан хашаа, байшингуудын нуранги гээд нийтдээ 35,0 мянган куб метр талбайд цэвэрлэгээний ажил хийгдэх ёстой ба өчигдөр оройн 20:00 цагийн байдлаар 2 өдөрт 310 удаа хог ачиж тээвэрлэлт хийжээ.Мөн үерийн ус айлуудын нүхэн жорлонгийн бохир устай холилдон дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үерийн голомт бүсэд хийж эхэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх