Чингэлтэй дүүргийн Засаг дарга "газрын наймаа"-тай хатуухан тэмцэхээр болжээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Түүний ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэл хүлээн авсан юм.

 

Тэгвэл тэрбээр дүүргийнхээ "газрын наймаа"-чидтай хатуухан тэмцэхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан, томилжээ.

Хяналт, шалгалтын дүн гарсны дараа хууль бус олгогдсон газар олголт тогтоогдвол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх