Говь-Алтай аймгийн Шарга суманд ихэр ботго гарлаа

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн бэлгэшээж ирсэн уламжлалтай билээ.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/ ботго гарлаа. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж байна.

Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна гэж Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх