ӨНӨӨДӨР АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧ ХЯНАЛТААС ГАРСАН 25 ИРГЭН ГЭРТЭЭ ХАРЬЖ БАЙНА

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтан булаг боомтоор дамжин ОХУ-аас ирсэн 2 иргэнийг /эмэгтэй/ тээвэрлэн авч ирж Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн дотуур байранд тусгаарласан байна.

Өнөө өглөө /2020.03.24/ -ний байдлаар 25 иргэн ажиглалтаас гарч байгаа бөгөөд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт 150 иргэн байна.

Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, халуурсан хүн байхгүй.

Тусгаарлах байруудад нийт эмч 6, сувилагч 7, үйлчлэгч 7, тогооч 2 бүгд 22 хүн ажиллаж байна.

Ажиглан тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн 7 алба хаагч, 4 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Ажиглалтаас гарч буй хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарлахаас гадна ажиглана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлэх зэргээр эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагах юм.

Нийт иргэддээ улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Хамтдаа хэрэгжүүлж, хамтдаа даган биелүүлж, энэ хүнд цаг үеийг даван туулцгаая.

Эх сурвалж: Darkhan.gov.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх