ТрансБанк бага дүнтэй гүйлгээний шимтгэлээ 0 төгрөг болголоо

ТрансБанк Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бага дүнтэй гүйлгээ буюу 3 сая хүртэлх төгрөг болон валютын гүйлгээний шимтгэлийг 0 төгрөг болголоо. Ингэснээр ТрансБанкны харилцагчид “Банк хооронд” болон “Банк доторх” 3 сая хүртэлх төгрөг болон түүнтэй тэнцэх валютын гүйлгээг огт “ШИМТГЭЛГҮЙ”-гээр хийх боломжтой болж байгаа юм.

Харилцагч та өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг бодож, аль болох олон нийтийн газраар явалгүй, өдөр тутмын гүйлгээгээ мобайл банк, и-банкаа ашиглан шимтгэлгүйгээр шийдээрэй. Тус аян 2020 оны 03-р сарын 18-наас эхлэн 2020 оны 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.

Өдөр бүр ШИМТГЭЛГҮЙ шилжүүлэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх