ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЖЭЭ

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 5 түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээг 5 иргэнд авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн байна.

Эх сурвалж: НМХГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх