Аура төвд тусгай зөвшөөрөлгүй галын засал хийж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь Аура төвд галын засал эмчилгээ хийж байсан үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн М-д шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, галын засал эмчилгээг зогсоон, эмчилгээнд хэрэглэж байсан спиртийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчлийг арилгажээ.

Эх сурвалж: НМХГ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх