Нарита-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг Улаанбаатарт буухаар тооцоолж байна

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэг өнөөдөр 13:05 цагт төлөвлөгдөн 13:45 цагт хөөрч, Токио хотын Нарита Олон улсын нисэх буудалд 19:05 цагт газардлаа. Тус нислэгээр 243 том хүн, 5 нярай хүүхэд, нийт 248 зорчигч тээвэрлэн хүргэв.

Нарита-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт хөөрч, 13:05 цагт Улаанбаатарт буухаар тооцоолж байна. Тээвэрлэн ирэх зорчигчдын тоо онгоц хөөрсний дараа эцсийн байдлаар тодорхой болох юм.

Монгол Улсын иргэдээ эх оронд нь авчрах тусгай нислэгүүдэд ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар ажиллаж байгаа ба өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд үнэн зөвөөр хариулж, хамтран ажиллахыг УОК, ЭМЯ-аас анхааруулж байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлалтад байлгаж, давтан шинжилгээнүүд хийнэ.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх