Нара: Анхдагч хүнс дутагдсанаас хоёрдогч хоолоор хэт их нөхсөнөөр таргалалт үүсдэг

 

 Цахим ертөнцийн дуулиан шуугианы эзэн Нара буюу М.Нарантуяаг мэдэхгүй хүн гэж үгүй буй заа. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа байх.Гэвч амжилт олоогүй. Түүнээс хойш нас гүм байсан Нарагийн тухай цахим ертөнцөөр нэг хэсг шуугисан. Тухайлбал, түүний хүүхдийнх нь эцэг хэн болох тухай. Энэ мэт дуулиан шуугиан тарьж байдаг Нара саяхан live хийжээ. Тус live-ээр хэрхэн турсан тухай нууцаа хуваалцсан юм. Мөн өөрийн хамрагдсан “Эрүүлмаа” хөтөлбөрийн тухай ч танилцуулав. 

 Тэрбээр “Тураана гэвэл юу ч хамаагүй хэрэглэж байна. Би ч бас өмнө турж байвал болоо гэж боддог байсан. Өнөөдөр бид хэн нэгэнд сайхан харагдах гээд эрүүл мэндээ золиосолдог. Гэтэл энэ нь буруу байж.   Гол нь хүн эрүүл байвал болно. Энэ тухай би “Эрүүлмаа” хөтөлбөрөөс мэдсэн. Энэ хөтөлбөр нь анхдагч хоол хүнсний тухай мэдээллийг надад өгсөн. Анхдагч хоолонд нь цэвэр агаар, санхүү эдийн засаг, нийгмийн харилцаа, хайр халамж зэрэг ордог.  Хэрэв эдгээр зүйлс дутагдаад ирвэл хоёрдогч хоол хүнс буюу жинхэнэ хоол, гурил будаа, амттан гэх мэт зүйлээр нөхдөг. Улмаар хэт их нөхсөнөөс таргалалт үүсдэг. Өнөөдөр бүсгүйчүүд турахын тулд эрүүл мэнд санхүүгээ алдаж байна. Тиймээс амьдралдаа ухаантай хандах хэрэгтэй. Хүн идэж байгаа хоол хүнсээрээ өөрийгөө өвчлүүлж, эрүүлжүүлж байдаг” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх