“Фэйсбүүк” 10 мянган хуурамч хаягийг хаав

 

        “Фэйсбүүк” компани худал мэдээ мэдээлэл дамжуулдаг 10 мянган хуурамч хаягийг хаасан байна. Компанийн удирдлага зар сурталчилгаагаар дамждаг худал мэдээ мэдээллийг хэрхэн илрүүлэх талаар Их Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд зөвлөгөө өгчээ. Түүнчлэн нийтэлсэн мэдээ­ ний гарчигт няхуур хандаж, интернэт хөтөч дээрх эх сурвалжийг сайтар нягталж байхыг уншигчдад санууллаа. Хуурамч мэдээ мэдээллийн аккаунтыг богино хугацаанд илрүү­ лэхийн тулд сайжруулах аж­ лыг хийсэн талаар тус компани мэдэгдсэн юм. “Фэйсбүүк” компанийн Их Бри­ тани дахь технологийн газрын дарга Саймон Милнер “Манай цахим хуудас асуудлын голыг олохыг хүсч байна, сонгуультай холбоотой элдэв контентуудыг нягтлан шалгах үүднээс бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ. Тэрбээр “Фэйсбүүк” компани ху­ дал мэдээ мэдээллийн асуудлыг цэгцлэхийн тулд чадах бүхнээ хийж байгааг онцлон дурдлаа.

Эх сурвалж᠄ www.unen.mn