Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн II улирлын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Макро эдийн засгийн төлөв байдлын тухай
  • Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор банк, санхүүгийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт

СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эх сурвалж: Монголбанк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх