Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний улиралд 4.9 их наяд төгрөг болж буурчээ

 

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний улиралд 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 284.7 (5.4хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. 2020 оны эхний улирлын байдлаар худалдааны салбарын борлуулалтын орлогын 54.8 хувь нь бөөний худалдаа, 45.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний улиралд 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 290.9 (11.5хувь) тэрбум төгрөгөөр буурсан бол бөөний худалдааны борлуулалтын орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3 (0.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний улиралд 4.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 318.2 (7.1хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх