Хаврын улиралд мал, амьтны мах, цусыг түүхийгээр нь хэрэглэж болохгүй

 

Коронавирусний цар тахлын бусад төрлийн гоц халдварт, ялангуяа мал, амьтнаас гаралтай өвчлөлд анхааралтай хандах хэрэгтэй байна. Сар гаруйн өмнө Ховд аймаг руу 2-3 ширхэг нойтон тарваганы мах оруулж ирж байсныг мэргэжлийн хяналт илрүүлсэн. Ийм тохиолдол Улаанбаатарт ч гарч байна.

Хаврын улиралд амьтны түүхий цус уух нь биед сайн гэсэн байдлаар ханддаг. Гэтэл мал, амьтнаас гаралтай гоц халдварт өвчин гарах маш өндөр эрсдэлтэй. Иймд Шинжлэх ухааны туршилт, эрүүл мэндийн байгууллаар баталгаажаагүй, дам цуу ярианд итгэж, хэн нэгнийг дуурайж мал, амьтны гаралтай мах, түүхий эд, цусыг түүхийгээр нь идэж, уухгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн МХГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх