Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг байна

 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг байна.

Мод дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50 хувь өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг.
Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: Нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх