Ухань хотын бүх оршин суугчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулжээ

 

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчийг 19 хоногийн дотор “COVID-19” халдварын шинжилгээнд хамруулсан талаар CCTV мэдээллээ. Тус хотод  өнгөрсөн сарын 14-нөөс энэ сарын 1-н хүртэл 9 сая 89 мянга 828 хүнд шинжилгээ хийсэн байна.

“Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушуний мэдээлснээр Ухань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй. Харин халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарлажээ. Мөн халдвар илэрсэн хүмүүстэй ойр хавьталтай 1174 хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэднийг мөн адил тусгаарласан аж.

Энэхүү компанит ажлын үеэр өдөрт шинжилгээ авах хүчин чадал 300 мянгаас нэг сая гаруйд хүрч нэмэгдсэн бөгөөд тус хотоос шинжилгээ авахад 900 сая юань буюу 126 сая ам.долларыг зарцуулжээ.

Ташрамд хэлэхэд, оршин суугчид сайн дураараа, үнэ төлбөргүйгээр дээрх шинжилгээг өгсөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх