Булган сумын иргэд голын эрэг дагуух зүлгийг сэргээж, ойжуулалт хийж байна

 

Архангай аймгйин Булган сумын иргэд өөрсдийн санаачилгаар хур бороо бага орж нийт нутгаар гандуу, гол усны урсгал багассантай холбогдуулан урсгал усыг тогтворжуулах, улмаар голын эрэг дагуух зүлгийг сэргээх зорилгоор ойжуулалт хийж байна.

Уг сумын Тусгалт, Тамир, Баянбулаг багийн иргэдийн санаачилгаар Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ хамтран Тамирын голын эрэг дагуу улиасны мөчрөөр ойжуулалт хийж байна.

Голын эрэг дээр ойжуулалт хийснээр богино хугацаанд сэргэн ургалт бий болж, голын урсац нэмэгдэх юм.

Энэхүү санаачлагыг хойд могойн гол, тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын 11 нөхөрлөлийн 50 гаруй гишүүн гаргаж, сайн дурын үндсэнд өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Тамирын голын урсгал нь татарч, эхээрээ болон дунд хэсгүүдээрээ тасарсан байдалтай байгаа юм. Цаашид голын эрэг дагуух ширэг хуурайшиж цөлжих эрсдэл үүсчээ. Үүнийг хамгаалахын тулд сумын иргэд, малчид нэгдэн ийнхүү голын эргийн зүлгийг хамгаалах, улмаар тамирын голын урсцыг сайжруулах зорилгоор голын эргийг хашиж ойжуулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх