Нэр дэвшигчид өнөөдөр бүртгүүлнэ

        Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх аж. Тодруулбал, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшихээр болсон. МАН-ынхан маргааш 09.50 цагт бүртгүүлэхээр болжээ.

Харин дараагийн дугаарт 11.30 цагт МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороонд очих аж. Тус намын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байгаа юм. 

Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлэхээр цаг товлосон юм.

Сонгуулийн ерөнхий хороо намуудын баримт бичгийг хүлээж авсны дараа тавдугаар сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах ажээ.

С.Наран

Эх сурвалж:www.unen.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх