М.Энхболд баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өглөө

 

        Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр парламентад суудалтай улс төрийн намуудаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нэр бүхий гурван хүн баримт бичгээ хүргүүлэх юм.  Нэр дэвшигчдээс хамгийн эхэнд буюу 09.50 цагт МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өглөө.

 

Түүний дараа  11.30 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Х.Баттулга 12.30 цагт бүртгүүлэхээр цаг товлоод байгаа аж.  Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, энэ сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, улмаар тавдугаар сарын 17-ны дотор нийтэд зарлах юм. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор ирэх сарын 6-ны өдрөөс эхэлнэ.

 

С.Наран

Эх сурвалж:www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх