Аз жаргалын 10 алхам

 1.Бага үзэн ядаж, их хайрла

Хэдийгээр таньд  хэн  нэгэн танил чинь санаатай эсвэл санамсаргүй муу зүйл хийлээ гэж бодоход юм бүхний түрүүнд уурлахаа битгий тавиарай. Цаад учир шалтгааныг тунгаан бодож дүгнэлт хийн ам нээх нь танд ч тэр хүнд ч ашигтай гэдгийг сана.

                   

2.Бага санаа зовож, их бүжиглэ

Заримдаа тулгарсан асуудалд санаа зоволгүй зөнд нь орхиод тайван амгалан байх нь хавьгүй илүү үр дүнтэй. Учир нь хүний оюун ухаан тайван үедээ дүгнэлт хийхдээ мэргэн асуудалд нухацтай хандаж чаддаг байна.

                

 

3. Бага авч , их өг

Монгол хүн хэзээ ч хариу нэхдэггүй гэж эртээс эдүгээ хүртэл өвөг дээдэс минь сургасаар ирсэн авч өдгөө өгснийхөө хэрээр авах ёстой гэсэн бичигдээгүй хууль монгол хүний ухамсарт шигдээ юу даа. Энэ бүхэн зүгээр л сэтгэл ханамжийн асуудал. Та өнөөдөр хэн нэгэнд хэрэгтэй зүйлээр нь туслаад өгвөл хэзээ нэгэн цагт тэр хүн ухамсартай л бол таны ачаар бүтээсэн ажлынхаа үр дүнгээр танийг илүү томоор шагнах ч юм билүү.

        

4. Бага хэрэглэж,  их бүтээ

Орчин үед техник технологи хөгжиж байгаа ч түүний хэрээр хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага улам ихсээд байна. Гэвч тэдгээрийг авч хэрэглэснээр өнөөдөр та түүнийг ашиглан гарт баригдаж нүдэнд үзэгдэх юу хийж бүтээв гэдгээ тунгаа бодох хэрэгтэй. Ингэснээр та хэрэгцээгүй худалдан авалт тэдгээрийн хэрэглээг мэддэг болно шүү дээ.

                       

5. Бага ярвайж, их инээмсэглэ

Нэгэн нэр хүндтэй компаны тэргүүлэгчээс нэг өдрийн ярилцлага авахад тэрээр би өнөөдөр эхнээсээ л уурлаж эхэлсэн болохоор өнөөдрийн төлөвлөгөө тийм ч үр бүтээлтэй байсангүй гэсэн хариу өгсөн. Гэвч өөрийгөө хянаж чадаагүй тэр хүний буруу боловч өөрийнхөө алдааг мэдээд цааш залруулах сэдэл төрж байна гэдэг чинь амжилт шүү.

 

6. Бага ярьж, их сонс

Магадгүй та ярих дуртай нэгэн байх болно. Гэвч таны ярих зүйл таны сонсож мэдсэн зүйлээс чинь ихээхэн шалтгаална гэдгийг анхаар.

 

7. Бага эмээж, их оролд

Хэрвээ таны дотроо төсөөлсөн зүйл, санаа, шийдэл юу ч бай та хэн бүхнээс түрүүнд дугарах ёстой. Таны бодож байгаа шиг хэн ч бодохгүй гэдэг ч яг үнэндээ 10 20  удаа давтагдаж байж болно. Тиймээс энэ буруу болов уу, энэ худлаа байх, ер нь бүтэхгүй ээ гэсэн үгсийг үгийн сангаасаа аваад хаячих хэрэгтэй шүү. Зөв шийдэлд хүртлээ битгий зогс битгий няц залуус аа.

     

8. Бага шүүж, их хүлээн зөвшөөр

Аливаа юмийг олон талаас нь харж сур. Магадгүй таны бодож байсан зүйл өөр нэгэнд муугаар эсвэл бүр ч илүү сайнаар нөлөөлж болно шүү дээ. Магадгүй буруу зүйл хийсэн ярьсан бол өөртөө бурууг өгч сураарай залуус аа. Хүмүүсийн үг таны цаашдын хөгжил юм шүү.

              

 

9. Бага харж, их хий

Юу ч бай хаана ч бай үзсэн харсанаа тогтоодог байх хэрэгтэй. Хэдийгээр цаг хугацаа хангалттай байсан ч чамайг хүлээхгүй шүү дээ. Амьдралд өрсөлдөөн их чи түүнээс цойлон гарахаар зүйл хийж бүтээхгүй л бол салхинд хийсэх хамхуул шиг л нэгэн хэвийн амьдрал үргэлжлэнэ. Амьдрал ийм адал явдалгүй байж болно гэж үү?

           

 

10. Бага гомдоллож, их таларх

Таныг гомдоллоо гээд гудманд таарсан хүн болгон таныг тайтгаруулахгүй. Та зөв цагтаа зөв хүндээ талархаж гомдож сурах нь чухал.

                      

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх