“УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮС, ТЭЖЭЭГДЛИЙН МУЖИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсээс “Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн биелэлтийг хангах явдал байлаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн байгаль орчны газар, Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг төрийн байгууллагуудын төлөллөл, эрдэмтэн, судлаачид  оролцсон байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн “Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалыг гаргаж, тушаалын биелэлтэд төрийн байгууллагууд хамтарсан хяналт тавин ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх