Аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлэв

Эдийн засгийн бодлого,Өрсөлдөх чадварын судалгааны төв Азийн сантай хамтран гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2016” судалгааны дүнгийн талаар өнөөдөр танилцууллаа. Энэхүү хуралд Эдийн засгийн бодлого,Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми,ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрдэс баялаг, түүхий эдийн Ерөнхий захирал Др.Штефан Ханселманн нар оролцов. Тус судалгааны төвийнхөн 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргаж эхэлжээ.

Тайланг гаргахдаа аймгуудын бизнесийн орчин, ажлын байрны хүрэлцээ,засаглалын тогтвортой байдал,дэд бүтэц зэрэг 180 үзүүлэлтийг харгалзан гаргадаг байна. Энэхүү тайлангаар 2016 онд Орхон аймаг тэргүүлж,харин Өмнөговь аймаг 95.09,Дархан-Уул аймаг 94.34 оноогоор тус тус удаалжээ. Говь-Алтай аймаг 47.30 оноогоор сүүл мушгисан байна. Судалгааны багийн мэдээлж байгаагаар Орхон аймаг 5 дахь жилдээ уг тайланг тэргүүлж байгаа юм байна. 2015 онд 59.1 оноо авч байсан Баян-Өлгий аймаг уг тайланг амжилттай ашиглаж чадсаны үндсэн дээр бизнес,дэд бүтцийн үзүүлэлтээ сайжруулах бодлого барьж ажилласны хүчинд 71.1 хүртэл өсгөж чаджээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлоход ашигласан үзүүлэлтийн талаарх мэдээллийг www.aimagindex.mn сайтаас  харах боломжтой юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх