Улаанбаатарт 13-15 градус дулаан

Зүүн аймгуудын нутгаар өнөөдөр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурчид онцгойлон анхааруулж байна.

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх