Нацу башё: Дөрвөн аваргын өрсөлдөөн олны анхаарлыг татаж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё энэ сарын 14-29 хооронд Токио хотноо явагдана. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 72 дахь аварга Кисеносато тэргүүлэн барилдахаар болсон ба аварга болсоноосоо хойш хоёр дараалан түрүүлээд байгаа билээ. Энэ нь Япон бөх 16 жилийн дараа тэргүүлж буй хэрэг ажээ.

Хамгийн сүүлд Их аварга Таканохана 2001 оны Нагоя башёд бүх бөхчүүдээ манлайлан бичигдэж байжээ. Баруун жигүүрийг Какүрюү М.Ананд аварга тэргүүлэн барилдана. Тэрбээр хмагийн сүүлд өнгөрсөн оны 11 сард түрүүлсэн билээ. Мөн долоодугаар сарын башёд түрүүлсэн Харүмафүжи аварга зүүний удаад босох бол барууны удаад Хакүхо аварга босно. Хакүхо аварга 37 дахь түрүүгээ жилийн өмнө 2016 оны тавдугаар сарын башёд авч байсан билээ. Түүнээс хойш таван башё дараалан 2 башё өнжиж, гурван башёг амжилт муутай дуусгасан. Одоо түүний хэрхэн барилдах нь олны анхаарал татаж байгаа юм. 

Арслангуудын хувьд түрүү башёд сайн барилдсан озеки Тэрүнофүжи тэргүүлэх бөгөөд Гойёдо тавдахь удаагаа цолоо хамгаалан барилдах гэж байна. Сэкиваке цолтой гурван бөх барилдахаас манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлэх ба Такаясу, Котошёогикү нар удаалжээ. Такаясу сүүлийн хоёр башёд 23 давсан ба энэ сарын башёд 10 давбал Озеки цолны болзол хангана. Манай бөхчүүдээс Б.Ганбаатар арслангийн хүү Чиёошома Мөнхсайхан өөрийнхөө хамгийн өндөр чансаа Барууны -2оос босон барилдах юм. Маэгаширагийн зүүний тавд Такайнова, 9-д Ичиножёо, 11-д Араваши нар бичигдсэн байна. Дэд зиндаанд манай гурван бөх хүч үзэх аж. Макүшитад есөн бөх барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх