Татварын буцаан олголтын хүсэлтийг 15 хүртэл авна

ТЕГ-аас орон сууц худалдан авсан иргэдийн буцаан олголтыг энэ сарын 15 хүртэл цахимаар авахаар болжээ. Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авах юм. Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэд татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан цахимаар ирүүлэх ёстой аж. Хэрэв та etax.mta.mn сайтад бүртгэлгүй бол эхлээд  itax.mta.mn сайтад хандан бүртгэлээ хийнэ. Үүний дараа нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлээгүй бол дахин etax.mta.mn сайтад хандан “Бүртгүүлэх” цэсийг сонгон хувийн мэдээллээ баталгаажуулаарай.

Татварын буцаан олголтын хүсэлтийг 15 хүртэл авна

 

Харин сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхдээ дараах зааврын дагуу материал бүрдүүлэн хүсэлт иргээх аж.

Татварын буцаан олголтын хүсэлтийг 15 хүртэл авна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх