Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

Үндэсний их баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Байнгын хороод дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:    

  • Үндсэн хуулийн  цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын хоёр гишүүн 2019 оны тавдугаар сарын 3-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Бусад.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх