Жилийн төлбөрөө төлөөгүй найман ААН-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй найман ААН-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 

Түүнчлэн дараах байгууллагууд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг мөн зөрчсөн тул тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэж дээрх шийдвэрийг гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу  АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан ААН-үүд:

Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар

Анх олгосон огноо

Аймаг, хот

Сум, дүүрэг

Талбайн нэр

Аж ахуйн нэгжийн нэр

1

ХV-019262

2015.11.10

Дорноговь

Эрдэнэ

Эрдэнэ овоо

Легал медиа ХХК

2

ХV-019251

2005.11.05

Дорноговь

Сайншанд, Сайхандулаан

Өнгөт

Эм Жи Эл Геохүдэр ХХК

3

МV-017660

2014.11.04

Орхон

Баян-Өндөр

Ламын хийд

Үйлс констракшн ХХК

4

ХV-021388

2015.11.04

Говь-Алтай

Бугат

Өдөр булаг

Төгс түмт хөгжил ХХК

5

ХV-019900

2015.11.04

Говь-Алтай

Бугат, Тонхил

Өдөр булаг

Цогц эрин транс ХХК

6

ХV-019222

2015.11.02

Төв

Өндөрширээ

Цахиурт

Кланүэстайн майнинг ХХК

7

ХV-019626

2015.11.20

Хэнтий

Баян-Овоо

Баян-Овоо

Сэрүүндэнжийн өргөө ХХК

8

ХV-018369

2015.11.18

Завхан

Завханмандал

Баян-1

Мон минералс майнинг энд трейд ХХК

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх