Индонезийн Сулавеси арал дээр 6.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болжээ

 

Өнөө өглөө  Индонезийн Сулавеси арал дээр хүчтэй газар хөдлөлт болсон байна. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Баруун Сулавеси мужийн Мамунжу  хотоос өмнө зүгт 36 км-ийн зайд 18 км-ийн гүнд 6.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Индонезийн байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэх албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн уршгаар 7 хүн амь насаа алдаж 600 хүн гэмтэж бэртсэн байна. Нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайж аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна. Гэхдээ байшин барилгуудын нурангид олон хүн дарагдсан учир энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулж байгаагаар эмнэлгийн барилгын тал нь  гамшгаас болж  нурсан учир өвчтөнүүдийг  шуурхай босгосон  майхнууд руу  нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч  байгаа юм  байна. 

Газар хөдлөлтийн уршгаар орон гэргүй болсон 2 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу шилжүүлсэн байна. Гамшгаас хамгаалах газраас мэдээлснээр нийт Мамунжу хотод 62 барилга түүний дотор нийгмийн эрүүл мэндийн газар,  цагдаагийн газрын барилга газар хөдлөлтийн уршгаар нурсан байна. Одоогоор орон нутгийн эрх баригчид болон шуурхай албаныхан  байгалийн  энэ гамшгаас  учруулсан хор хохирлыг  тооцоолж нэгтгэж байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх