"CRASH LANDING ON YOU" КИНОНЫ ГОЛ ДҮРҮҮД ГЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Энэ жилийн эхний хосоор “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Еэ Жи, Хён Бин нар тодорсон болохыг “Dicpatch”-аас зарласан билээ. Тус олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд ойролцоо насны ганц бие хоёр алдартныг болзоосой гэж хүссэн хүмүүс эрс нэмэгдсэн билээ.

Тэгвэл энэхүү хүсэл биелэлээ олж хосууд найман сар болзсоны эцэст хуримаа хийхээр болжээ. Одоогоор хосууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч жүжигчин Хён Бины эцэг эх Сөүлд тансаг зэрэглэлийн байр тэдэнд зориулан худалдаж авч өгөхөөр хайж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Нэгэн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Сон Еэ Жинээс ирээдүйд хүсэж буй зүйлийг нь асуухад "Хайртай хүнтэйгээ хуримлах. Гэвч нас ахих хэрээр миний хусэл бага багаар холдож буйг мэдэрч хааяа гунигтай болдог" хэмээсэн байна.  Харин Хён Бинаас сэтгүүлч Сон Еэ Жинийг анх хараад юу гэж бодсоныг асуухад "Сахиусан тэнгэртэй хамгийн дөхөм хүн гэвэл түүнийг л хэлэх байх" хэмээжээ.

Тэд 2018 оноос хойш болзсон гэж цуурхал байдаг ч найман сар өнгөрч буйг хоёр талын энтертайнмэнт албан ёсоор зарласан байна. Тэд боломж олдвол Гангвон муж дахь гольфын талбайд хамтдаа гольф тоглодог байжээ. Энэ оны долдугаар сард Хён Бин “The Point Men” киноны зураг авалтыг хийхээр Иордан руу явах ёстой байсан бөгөөд Сон Еэ Жи Холливудад анхныхаа “Cross” кинонд тоглохоор бэлтгэлээ базаагаад завгүй байсан тул уулзах цаг зав бага байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх