Самсунг компанийн тэргүүнд 2,6 жилийн хорих ял оноолоо

 

БНСУ-ын Самсунг компанийн тэргүүн Ли Чжэ Ёнд шүүхээс 2,6 жилийн хорих ял оноолоо. Шүүхээс түүнийг  авилга  өгсөн,  хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт  буруутай  гэж үзсэн  байна.

Прокурорынхон түүнийг компанийн сангаас 8,7 тэрбум вон буюу 6,5 сая еврог БНСУ-ы Ерөнхийлөгч асан  Пак Гын Хэгийн дотнын найз Чхве Сун Сильтэй холбоотой компанид төлсөн. Үүнийнхээ хариуд Самсунг концерн 2 охин компаниа нэгтгэхдээ улс төрийн дэмжлэг авсан хэмээн буруутгасан юм. 2017 оны 8 дугаар сард  шүүхээс  Ли Чжэ Ёнд   авилга  өгсөн, корпорацын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 5 жилийн хорих  ял  оноосон.

Харин апелляцийн шүүх  давж  заалдах хүсэлтийг шүүн хэлэлцээд хорих ялыг нь 2,5  жил болгон  бууруулж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болгох хугацаанд 4 жилээр хойшлуулсан юм. 

Ли Чжэ  Ён 2018 оны 2 сард суллагдсан ч 2019 онд  түүнд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалт руу  буцаасан юм. 2017 оны 3 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч  Пак Гын Хэг  Үндсэн хуулийн  шүүхийн  шийдвэрээр  төрийн  тэргүүний   суудлаас нь огцруулж баривчилж  хорьсон  юм. Түүнийг   төрийн нууцын  зэрэглэлтэй мэдээллийг бусдад дамжуулсан,  албан тушаалаа урвуулан ашигласан, авилга  авсан зэрэг  хэргүүдэд  буруутгасан.

Энэ  оны  1 сард Өмнөд  Солонгосын дээд  шүүх  түүний давж  заалдах өргөдлийг шүүн хэлэлцээд   22 жилийн  хорих  ялыг  нь   хэвээр нь үлдээсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх