БАЯНГОЛ ДҮҮРЭГ “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД НИЙТ 10,500 ӨРХӨД ХҮНСНИЙ БАГЦЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Баянгол дүүрэг цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар ажлын байр нь түр хаагдсан, орлогогүй болсон, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй, харъяалалгүй зорилтот бүлгийн 2000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. Энэхүү ажил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 9-ний өдрийн Зөвлөлийн хурлаар “Засаг даргын нөөц хөрөнгөөс дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдэд шаардлагатай үед олгох хүнсний багцын нөөц бүрдүүлэх” шийдвэрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Хүнсний багцыг олгохдоо Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн судалгаанд үндэслэн, 25 хорооны иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр өглөө. Хүнсний тусламжийн багцад 10 кг гурил, 5 кг будаа, төрөл бүрийн хүнсний ногоо багтсан.

Дүүргийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосноос хойш 10,500 өрхийн 40,000 иргэнд хүнсний багцийн дэмжлэг үзүүлээд байна.