Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

144388176_2803326166593683_4572107329481382487_n-6ynmelz8n9uwhi0ir3gfmfy7flrx6ymdkofn7uc35mo.jpg

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабел холбооны утасны босоо сувагчлалд гал гарч  байна гэсэн дуудлага 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэнийг гаргаж, нийт 66 иргэний амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх