Спортын салбарт хоёр гавъяат дасгалжуулагч мэндэллээ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавъяат дасгалжуулагчаар шагнагдлаа.

М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захиралаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпын зэрэглэлийн шүүгч юм.

Тэрбээр "Рио-2016" олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тууланы урлаг, тулалдааны спортын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Харин С.Тулга нь багийн спортын түүхэнд анхны олимпын эрхийг авсан бөгөөд түүний дасгалжуулсан эмэгтэй баг "Токио-2020" олимпод оролцохоор болсон билээ.

Мөн түүний дасгалжуулж буй эрэгтэй шигшээ баг олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.