2017.05.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 18 ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.20-20.23
Барилдлага: Шид 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Гал
  Аргын тооллын 5 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 18, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх