2017.05.14 / БИЛГИЙН ТООЛЛЫН 18 ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

  Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.19-20.25
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Шороо
  Аргын тооллын 5 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын давхарласан 18, Гар одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх