ЭМГЭНЭЛ

Цэвээнжавын Батцэцэг

/1983-2021/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн Цэвээнжавын Батцэцэг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ц.Батцэцэг нь 1983 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрж, Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 2003 онд дүүргээд 2003-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2009-2011 онд Удирдлагын академид Төрийн удирдлагаар тус тус суралцан төгсжээ.

Тэрээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Сангийн орлогын нягтлан бодогч, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оноос ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт мэргэжилтнээр ажиллаж байв.

Төрийн албанд олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 жилийн ойн медаль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, Нийслэлийн Эрүүл Мэндийн Даатгалын Газрын “Жуух бичиг”, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын “Хүндэт ажилтан” цол, тэмдэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж байжээ.

Ц.Батцэцэг нь төрийн албанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үр бүтээлтэй ажиллаж байсан манай шилдэг мэргэжилтний нэг байлаа.

Талийгаачийн улс эх орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, амьдрал, аз жаргалын төлөөх чин хүсэл тэмүүлэл, эелдэг, төлөв даруу, найрсаг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх