Өчигдөр 56 жолооч согтуу жолоо барьж, 120 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1587 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1230, хулгайтай холбоотой 32, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 56, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 105, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 55, эрүүлжүүлэх байранд хоносон 120, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол гарчээ.

Эх сурвалж: mnb.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх