ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшууллаа

 

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны /2020-2024/ хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэн, орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг шагнаж урамшуулах тухай аймгийн Засаг даргын захирамж 3 дахь жилдээ хэрэгжиж байна.

Энэ хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад математик, монгол хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбаяр, Э.Эрдэнэзаяа, бэлтгэсэн багш Г.Батхишиг, Б.Амаржаргал нарыг хүлээн авч баяр хүргэлээ. Мөн аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний А/291 дугаар захирамжийн дагуу 800 оноо авсан сурагчдад 1,000,000 төгрөг, бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх