Гамшгийн үед ажиллахад шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгөв

nobg-4.jpg

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Нийслэлийн Онцгой байдлын газарт Зарлан мэдээллийн дуут цамхаг, ус соруулах насос, явуулын ажлын байрыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд НИТХ-ын дарга, Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар оролцлоо.

Энэ үеэр НИТХ-ын дарга, Ж.Батбаясгалан “Өнөөдөр коронавируст /ковид-19/ цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн маань ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг хэлэхэд таатай байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018-2020 онд  иргэд олон нийтэд, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг олгох, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлтэй газруудад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр  218 сая төгрөгийн дэмжлэгийг нийслэлийн Онцгой байдлын газарт үзүүлсэн. Өнөөдөр Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гамшиг, аюулт үзэгдэл ослын үед Улаанбаатар хотын иргэдэд гамшгийн аюулын тухай сэрэмжлүүлэг мэдээллийг  хүртээмжтэй хүргэх, амжиж анхааруулах, нэвтрүүлэх зорилготой 2 ширхэг зарлан мэдээллийн цамхаг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй цэгүүдэд ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  алслагдсан дүүрэг, хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж ажиллахад зориулж 1 ширхэг явуулын ажлын байр, тохиолдож болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах зориулалт бүхий 2 ширхэг ус соруулах зөөврийн насосыг та бүхэндээ хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” хэмээсэн.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед, Улаанбаатар хотын иргэдэд, гамшгийн аюулын тухай, сэрэмжлүүлгийг шуурхай, хүртээмжтэй хүргэх, аюулаас амжиж анхааруулах, зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой дуут цамхаг нь 1600вт хүчин чадалтай, зайнаас унтрааж асаах, цахилгаан тасарсан үед ажиллах тэжээлийн үүсгүүр, нийслэлд суурилуулсан 60 ширхэг цамхагтай шууд холбогдон ажиллана.

Явуулын ажлын байр нь тусгай зориулалтын авто чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх, 4 улиралд ашиглах боломжтой, шалны халаалт, цахилгаан үүсгэвэр, гадна гэрэлтүүлэг, дуут болон гэрлэн дохио, гадна хяналтын камер, гадна хяналтын камер, дотор хяналтын камер, хяналтын камер, тоног, төхөөрөмж, хяналтын дэлгэц, суурин компьютер, суурин станц, 3 үйлдэлт хэвлэгч төхөөрөмж, сандал, био ариун цэврийн, суултуур, давхар ор, газын баллон, газын плитка, угаалгууртай алба хаагчид ажиллах бүх нөхцөл боломж бүрдсэн.

Мөн  усны насос нь их хэмжээний ус соруулах, галын авто машиныг усаар дүүргэх хүчин чадалтай бөгөөд цагт 12 метрийн гүнээс 300 м ус сорох, бүх төрлийн тээврийн хэрэгслээр чирэх боломжтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх