Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна

 

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн зургааг настай 32623 хүүхэд элсэнэ. Бүртгэл өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Энэ жил нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх бөгөөд 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлэх юм байна.

 

Х.Эрдэнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх