Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй 3 шалтгаан

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргаад байгаа юм.

СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван үндсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхэхээс татгалзсан байна. Үүнд,

НЭГ: Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу.Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

ХОЁР: Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж үзсэн байна.. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм байна.

ГУРАВ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

 

 

Эх сурвалж:www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх