“Energy Mongolia-2017” олон улсын үзэсгэлэн удахгүй болно.

 

Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойн хүрээнд Эрчим хүчний яам,Эрчим хүчний хөгжлийн төв хамтран “Энержи Монголиа-2017” олон улсын хурал үзэсгэлэнг уламжлал болгон 3 дах удаагаа зохион байгуулах гэж байна. Тус олон улсын хурал,үзэсгэлэнд төр,хувийн хэвшлийн байгууллагууд,олон улсын хамтын ажиллагаатай байгууллагууд ,эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын төлөөллүүд оролцож,Монгол улсын эрчим хүчний салбарын цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг хөндөж ярилцах бөгөөд энэ удаагийн хурлаар Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил,ололт амжилт,өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага,эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд,эрчим хүчний хэмнэлт,Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил,хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл,шийдвэрлэх арга замууд,агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр дэлхийн шилдэг компаниуд эрчим хүчний шинэ техник технологи,шийдлүүдийг танилцуулах юм байна. Тус хурал УБ хотноо энэ сарын 17-18-ний өдрүүдэд Корпорейт Конвеншн төвд болох аж.

 

Ж.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх