МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван шалтгаанаар СЕХ-ноос бүртгэхээ татгалзсан билээ. Тиймээс МАХН нэр дэвшигчээ нөхөн бүртгүүлэхээр болсон аж. Одоогийн байдлаар Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байгаа гэнэ. Тиймээс МАХН өнөөдөр хуралдахаар болсон ажээ. Тус намын Бага чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах юм байна.  

 

Эх сурвалж: www.unen.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх