Жүжигчин Н.Мөнхсоёл Солонгосын SBS телевизийн шоунд уригджээ  

“Мөрдөгч”олон ангит киногоор олны танил болсон жүжигчин Н.Мөнхсоёл саяхан Солонгосын SBS  телевизийн “ Stagram Korean show ”цэнгээнт нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авчээ. Уг цэнгээнт нэвтрүүлэг нь Өмнөд Солонгост ихээхэн нэр хүндтэй шоу нэвтрүүлэг бөгөөд түүнд тус улсын маш их нэр нэр хүндтэй кино жүжигчид уригдан оролцдог юм байна. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудсанд бичихдээ: “Миний тус телевизийн нэвтрүүлэгт оролцох зураг авалт энэ сарын 13-нд болно. Маш их сэтгэл хөдөлж байна. Солонгосын SBS телевиз үзэгч олонтой,том том одууд уг нэвтрүүлгийг хөтөлдөг гэсэн,өнөөдөр тус телевизийн хамт олонтой уулзлаа,үнэхээр сайхан байлаа” гэж бичжээ. Тэгэхээр Солонгосын нэр хүндтэй телевизэд уригдан цэнгээнт нэвтрүүлэгт оролцох болсон жүжигчин Н.Мөнхсоёлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөх л үлдэж байна. Түүнд амжилт хүсье.           

 

Ж.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх