Монголын параглайдингийн тамирчин олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Малайз улсад зохиогдож буй параглайдингийн олон улсын тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож байгаа тухай баяртай мэдээ ирлээ. Параглайдинг гэдэг нь уулын орой дээрээс далавч хэлбэртэй шүхрээр агаарт хөөрөх нэгэн төрлийн шүхрийн спорт бөгөөд энэ удаагийн Малайзад болж буй энэхүү тэмцээнд дэлхийн 28 орны 74 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа ажээ. Манай улсаас уг тэмцээнд гурван тамирчин оролцож байгаагаас өнөөдөр “Монгол параглайдинг” клубын шүхэрчин Х.Ариунбат цэг онож буух төрөлд  хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтыг үзүүлсэн байна. Уг шагналыг мөн 400 евро дагалддаг юм байна. Түүнчлэн эл төрөлд Энэтхэгийн тамирчин Р.Индракусумах алтан медалийн болзол хангаж,И.Сивакорну мөнгөн медалийг тус тус хүртжээ. Х.Ариунбат өмнө нь уг спортоор эх орондоо зохиогдсон тэмцээнээс алт,мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөж,аваргуудаа тодруулах бөгөөд манай тамирчид энэ сарын 18-нд эх орондоо ирэх ажээ.        

 

Ж.Бат                

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх